Эзэнтэй 7 мандат буюу 6-р тойргийн АНИР

Морьд эргэчихлээ. 126 суудлын төлөө 1336 горилогч Монгол Улсыг 18 хоногт гороолно. Хэн ялалт байгуулах вэ гэхээсээ хэний бүлэглэл парламентын хойморт заларч, Засгийн эрхийг атгаж, эрх мэдлийн бялууг ирэх жилүүдэд хүртэх вэ гэдгийг энэ сонгууль шийднэ. Өмнө нь саналын хуудасны булхай, хар машины алдаа зэрэгт ард түмэн анхаардаг байсан бол энэ удаад тэгэх шаардлага гарахгүй. Бүлэглэлүүд өөрсдөө үүндээ анхаарч, нүд чих салгалгүй хянах биз. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ын дарцагт нөхөдтэй улстөрийн өрөг дээр нэг өнгө болон нүүж буйг олон нийтээр харж байна. Өнгөц харахад өстөн мэт дүр эсгэвч үнэндээ үйл явдлын өрнөлүүд тэднийг нэг цул гэдгийг … Continue reading Эзэнтэй 7 мандат буюу 6-р тойргийн АНИР